Үйлчилгээний нөхцөл

1. Wemaps GPS app-н ажиллах төхөөрөмжийн үзүүлэлт, үйлдлийн систем.

    1.1  Wemaps GPS app нь зөвхөн Google Play Service дэмждэг, хиймэл дагуулын антенаар тоноглогдсон гар утасны андройд үйлдлийн системд ажиллана.

    1.2  Автомашины хөгжим болон таблет-д суулган ажиллуулж байгаа нөхцөлд үүссэн аливаа доголдлыг Нави Маркет ХХК хариуцахгүй болно.

    1.3  Шаардах хамгийн доод үзүүлэлт: 16GB сул зай, 4GB Ram (Шуурхай санах ой), Хиймэл дагуул антен буюу Location тохиргоо хэвийн ажиллаж байх.

2. Туршилтын хугацаа

    2.1  Wemaps GPS app-г үнэгүй татаж авах ба туршилтаар ашиглах хугацаа 12 цаг байна.

    2.2  Апп-н туршилтын хугацаанд үүссэн Wemaps GPS апп-н ажиллагааны аливаа доголдлыг Нави Маркет ХХК хариуцахгүй болно.

    2.3  Туршилтын хугацаанд бүх газрын зургийг бүрэн гүйцэд татан авах ба программын тохиргоог хийж бүрэн хэмжээгээр ачаалуулан хэрэглэгчийн төхөөрөмжид тохирон ажиллаж байгаа эсэхийг туршиж үзэх.

3. Бүртгэл

    3.1  Wemaps GPS апп-г ашиглахын тулд хэрэглэгч өөрийн гар утасны дугаараа бүртгэл хийлгэсэн байх шаардлагатай.

    3.2  Утасны дугаараар хийгдэж буй бүртгэл нь зөвхөн Wemaps GPS апп ашиглах хугацаа, төлбөр, төхөөрөмж шилжүүлэх, Wemaps GPS апп-н мэдэгдлүүдийг тухайн хэрэглэгчид хүргүүлэхэд ашиглагдана.

    3.3  Бүртгэлтэй дугаар солиулах бол зөвхөн өөрийн бүртгэлтэй утаснаас холбогдон солиулна.

4. Апп ашиглах

    4.1  Wemaps GPS апп-г хамгийн багадаа 12 сар ба түүнээс дээш хугацаагаар Wemaps GPS апп болон www.Wemaps.mn вебсайт дээр байршсан албан ёсны үнийн саналыг үндэслэх худалдан авч ашиглана.

    4.2  Ашиглалтын хугацаанд апп-г устгах, утсаа формат хийсэн тохиолдолд дахин үнэгүй татан авч ашиглана.

    4.3  Апп-г ашиглах хугацаанд 1 жил тутамд 3-аас илүүгүй удаа өөр төхөөрөмжлүү өөрийн худалдан авсан эрхээ шилжүүлэх боломжтой. Ингэхдээ зөвхөн өөрийн бүртгэлтэй дугаараа ашиглан шилжүүлнэ.

    4.4  Хугацаагүй ашиглах эрхтэй хэрэглэгч мөн адил энэхүү үйлчилгээний нөхцөлийг мөрдөнө.

    4.5  Апп ашиглах хугацаа нь төлбөр хийгдсэн өдрөөс тоологдоно.

    4.6  Нэмэлт багцын газрын зургууд нь тусдаа тооцогдох хугацаагүй ба үндсэн эрхийн хугацаанд ашиглагдана.

5. Төлбөр

    5.1  Wemaps GPS апп-г татаж аваагүй эсвэл татаж авсан ч өөрийн гар утсанд суулгаагүй, утасны дугаараа бүртгүүлээгүй, туршилтын хугацаанд гүйцэд туршин үзээгүйгээр төлбөр шилжүүлсэн бол ямар ч тохиолдолд төлбөрийг буцаах боломжгүй болно.

    5.2  Дутуу дүнгээр шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл төлбөр бүрэн хийгдтэл апп ашиглах эрх нээгдэхгүй. Энэ тохиолдолд дутуу дүнгээр хийсэн төлбөрийн гүйлгээг буцаах боломжгүй болно.

    5.3  Зөвхөн хугацаагүй ашиглах эрх авч буй хэрэглэгчид урьдчилан төлбөр хийж болно.

    5.4  Хугацаагүй эрх авахаар урьдчилан төлбөр хийсэн ямар ч тохиолдолд төлбөрийг буцаах боломжгүй.

    5.5  Нави Маркет ХХК-с зарласан албан ёсны урамшууллын үер апп ашиглах эрхийн үнэ өөрчлөгдөж болно. Харин урамшуулалд хамрагдан шилжүүлсэн төлбөрийг ямар ч тохиолдолд буцаах боломжгүй.

    5.6  Wemaps GPS апп ашиглалтын хугацаанд төхөөрөмжийн эвдрэл гэмтэл болон хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байдлаар апп ажиллахгүй тохиолдолд төлбөрийг буцаан олгох боломжгүй.

    5.7  Үйлчилгээний хугацаа дуусаагүй ч хугацаа сунгуулахаар дахин төлбөр тушаасан тохиолдолд үлдэгдэл хугацаан дээр шинээр авч буй үйлчилгээний хугацааг нэмж тооцно.

    5.8  Нэмэлт багцын төлбөрийг ямар ч тохиолдолд буцаах боломжгүй.

6. Бусад

    6.1  Wemaps GPS апп-г GPS navigation-ны зориулалтаас өөр бусад зорилгоор ашиглахгүй байх.

    6.2  Wemaps GPS апп нь зөвхөн зам заах, чиглүүлэх, байршил тогтоох зориулалттай программ болно.

БАТАЛСАН:

ЗАХИРАЛ

/Э.ТОД-ЭРДЭНЭ/

Asset 3.png

Улаанбаатар хот

2020 он