Хэрхэн авах

Газрын зургийн тухай

NaviMarket газрын зураг нь

- Вектор газрын зураг

- Хаяалбар зураас

- Уул толгодын сүүдэр

- М1:100 000 байр зүйн зураг гэх үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх ба нийт эздэх зайн хэмжээ 15,2GB бөгөөд эдгээр зурагнууд нь дарааллын дагуу дээр дээрээсээ давхарлагдан танд хамгийн ойлгомжтой хамгийн дэлгэрэнгүй газрын зургийг харуулна.

Вектор газрын зураг

Screenshot_20200612-122647_Navi Market G

Вектор газрын зураг нь танд шинэ цагийн зам харгуй, байшин барилга, аялал жуучлалтай холбоотой мэдээлэл, байгаль түүхийн дурсгалт газруудын тэмдэглэгээ тэдгээрийн түүх домог тайлбаруудыг харуулна.

Мөн вектор зураг нь зам тооцоолох, хайлт хэсэгтэй холбогдсон NaviMarket GPS апп-н үндсэн зураг юм.

Хаяалбар зураас

Screenshot_20200612-131107_Navi Market G

Хаяалбар зураас 10м-н зайтай үечилсэн контор шугамууд юм. Уг шугамын тусламжтайгаар та газрын хотгор гүдгэр эгц налуу гээд тухайн газрын хэлбэр дүрс, өндөр болон хэвгийг харах боломжтой.

Уул толгодын сүүдэр

Screenshot_20200612-131023_Navi Market G

Уул толгодын сүүдэр нь хаяалбар шугамын доод давхаргад байрлан танд тухайн уул толгодын хэлбэр дүрсийг хархад хялбар болгоно.

М1:100,000 Байр зүйн зураг /Топо зураг/

Screenshot_20200612-134927_Navi Market G

М1:100,000 Байр зүйн зураг буюу Топо зураг нь танд тухайн орон газрын шинж байдлын бүхий л мэдээллийг өгнө. Жишээлбэл та гол мөрний голдирол өргөн нарын, хад чулуу намаг устай газар, модтой уулын модны төрөл зүйл модны өндөр мод хоорондын дундаж зайн хэмжээ гэх мэд тухайн газрын бүх мэдээллийг харах боломжтой.

Уг зураг нь дээрх бүх зургийн доод талд дэвсэгдэн дэвсгэр маягаар ашиглагдана. 

M48-133.png

М1:100,000 Байр зүйн зураг нь 1968-1978 оны үед зөвлөлтийн армийн тусламжтайгаар бүтээгдсэн цэргийн зориулалт бүхий зураг. Уг зураг нь 2017 оныг хүртэл Монгол улсын төрийн нууцын зэрэглэлд хамаарагдаж байсан ба 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ хуулиар нууцын зэрэглэлээс гарсан нийт 1240 хуудас бүхий зургийг дижитал хэлбэрт хөврүүлэн аймаг тус бүрээр хувааж түүнийгээ 1-3 парт хэсэг болгон NaviMarket GPS апп дээр ашиглах боломжтой болгосон хувилбар юм.

Газрын зургийн тухай