Тусламж

NaviMarket GPS

Түгээмэл асуултууд

NaviMarket GPS нь гар утасны байршил тогтоох системд хандан хиймэл дагуулаас шууд мэдээлэл авах зарчмаар ажилладаг тул аль ч улсын үүрэн холбооны операторын сүлжээ, интернетээс хамааралгүйгээр буюу сүлжээгүй орчинд ажиллана.

NaviMarket GPS нь нилээдгүй том хэмжээтэй тул ажиллуулж буй гар утас, төхөөрөмжөөс тодорхой хэмжээний хүчин чадлыг шаарддаг. Энэ нь хамгийн багадаа 4GB ram /шуурхай санах ой/ 16GB сул зайтай байна.

Хэдийгээр үнэгүй апп олон байдаг ч үнэн бодит, шинэ, илүү их мэдээлэлтэй газрын зураг, олон талын боломжуудыг агуулсан апп-г танд хүргэхийн тулд Нави Маркет ХХК нь байнгийн үйл ажиллагаатай байдаг. Энэ утгаараа ажилчдын цалин, оффисын зардал, хэрэглэгчдэд үнэн бодит газрын зургийн мэдээллийг хүргэхийн тулд хаана байхаас үл хамаараад тухайн орон газарт ажиллах гэх мэт зардлуудад таны төлсөн төлбөр зарцуулагддаг учир бид хэрэглэгчдээс авч буй төлбөрийг ашиг бус цаашдын хөгжүүлэлт хэмээн хардаг. 

Мэдээж NaviMarket GPS нь бусад ижил төрлийн программуудтай төстэй тул та өөр ямар нэгэн GPS төрлийн программ төхөөрөмжийг ажиллуулж байсан бол танд ямар ч асуудал гарахгүй итгэлтэй байна. Гэхдээ мэдээж доод хэсгээс видео тайлбаруудыг үзэх боломжтой. 

  1. NaviMarket GPS app-н ажиллах төхөөрөмжийн үзүүлэлт, үйлдлийн систем.
    1.1. NaviMarket GPS app нь зөвхөн Google Play Service дэмждэг, хиймэл дагуулын антенаар тоноглогдсон гар утасны андройд үйлдлийн системд ажиллана.
    1.2. Автомашины хөгжим болон таблет-д суулган ажиллуулж байгаа нөхцөлд үүссэн аливаа доголдлыг Нави Маркет ХХК хариуцахгүй болно.
    1.3. Шаардах хамгийн доод үзүүлэлт: 16GB сул зай, 4GB Ram (Шуурхай санах ой), Хиймэл дагуул антен буюу Location тохиргоо хэвийн ажиллаж байх.
  2. Туршилтын хугацаа
    2.1. NaviMarket GPS app-г үнэгүй татаж авах ба туршилтаар ашиглах хугацаа 12 цаг байна.
    2.2.  Апп-н туршилтын хугацаанд үүссэн NaviMarket GPS апп-н ажиллагааны аливаа доголдлыг Нави Маркет ХХК хариуцахгүй болно.
    2.3.  Туршилтын хугацаанд бүх газрын зургийг бүрэн гүйцэд татан авах ба программын тохиргоог хийж бүрэн хэмжээгээр ачаалуулан хэрэглэгчийн төхөөрөмжид тохирон ажиллаж байгаа эсэхийг туршиж үзэх.
  3. Бүртгэл
    3.1. NaviMarket GPS апп-г ашиглахын тулд хэрэглэгч өөрийн гар утасны дугаараа бүртгэл хийлгэсэн байх шаардлагатай.
    3.2. Утасны дугаараар хийгдэж буй бүртгэл нь зөвхөн NaviMarket GPS апп ашиглах хугацаа, төлбөр, төхөөрөмж шилжүүлэх, NaviMarket GPS апп-н мэдэгдлүүдийг тухайн хэрэглэгчид хүргүүлэхэд ашиглагдана.
    3.3. Бүртгэлтэй дугаар солиулах бол зөвхөн өөрийн бүртгэлтэй утаснаас холбогдон солиулна.
  4. Апп ашиглах
    4.1. NaviMarket GPS апп-г хамгийн багадаа 12 сар ба түүнээс дээш хугацаагаар NaviMarket GPS апп болон www.NaviMarket.mn вебсайт дээр байршсан албан ёсны үнийн саналыг үндэслэх худалдан авч ашиглана.
    4.2. Ашиглалтын хугацаанд апп-г устгах, утсаа формат хийсэн тохиолдолд дахин үнэгүй татан авч ашиглана.
    4.3. Апп-г ашиглах хугацаанд 1 жил тутамд 3-аас илүүгүй удаа өөр төхөөрөмжлүү өөрийн худалдан авсан эрхээ шилжүүлэх боломжтой. Ингэхдээ зөвхөн өөрийн бүртгэлтэй дугаараа ашиглан шилжүүлнэ.
    4.4. Хугацаагүй ашиглах эрхтэй хэрэглэгч мөн адил энэхүү үйлчилгээний нөхцөлийг мөрдөнө.
    4.5. Апп ашиглах хугацаа нь төлбөр хийгдсэн өдрөөс тоологдоно.
    4.6. Нэмэлт багцын газрын зургууд нь тусдаа тооцогдох хугацаагүй ба үндсэн эрхийн хугацаанд ашиглагдана.
  5. Төлбөр
    5.1. NaviMarket GPS апп-г татаж аваагүй эсвэл татаж авсан ч өөрийн гар утсанд суулгаагүй, утасны дугаараа бүртгүүлээгүй, туршилтын хугацаанд гүйцэд туршин үзээгүйгээр төлбөр шилжүүлсэн бол ямар ч тохиолдолд төлбөрийг буцаах боломжгүй болно.
    5.2. Дутуу дүнгээр шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл төлбөр бүрэн хийгдтэл апп ашиглах эрх нээгдэхгүй. Энэ тохиолдолд дутуу дүнгээр хийсэн төлбөрийн гүйлгээг буцаах боломжгүй болно.
    5.3. Зөвхөн хугацаагүй ашиглах эрх авч буй хэрэглэгчид урьдчилан төлбөр хийж болно.
    5.4.  Хугацаагүй эрх авахаар урьдчилан төлбөр хийсэн ямар ч тохиолдолд төлбөрийг буцаах боломжгүй.
    5.5. Нави Маркет ХХК-с зарласан албан ёсны урамшууллын үер апп ашиглах эрхийн үнэ өөрчлөгдөж болно. Харин урамшуулалд хамрагдан шилжүүлсэн төлбөрийг ямар ч тохиолдолд буцаах боломжгүй.
    5.6. NaviMarket GPS апп ашиглалтын хугацаанд төхөөрөмжийн эвдрэл гэмтэл болон хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байдлаар апп ажиллахгүй тохиолдолд төлбөрийг буцаан олгох боломжгүй.
    5.7. Үйлчилгээний хугацаа дуусаагүй ч хугацаа сунгуулахаар дахин төлбөр тушаасан тохиолдолд үлдэгдэл хугацаан дээр шинээр авч буй үйлчилгээний хугацааг нэмж тооцно. 5.8. Нэмэлт багцын төлбөрийг ямар ч тохиолдолд буцаах боломжгүй.
  6. Бусад
    6.1. NaviMarket GPS апп-г GPS navigation-ны зориулалтаас өөр бусад зорилгоор ашиглахгүй байх. 6.2. NaviMarket GPS апп нь зөвхөн зам заах, чиглүүлэх, байршил тогтоох зориулалттай программ болно.

Send a request to delete the account

Бүртгэл устгах хүсэлт илгээх